Амжилтанд хэрхэн хүрэх вэ?
Зарим хүн аливаад одтой байхад нөгөө хэсэг нь яаж ч чармайгаад амжилтанд хүрэх нь ховор байдаг. Бүхнийг гайхамшигтай хувь тавилангаар тайлбарлаж бас боломгүй. Сэтгэл судлаачдын дүгнэлтээс үзэхэд доорх хүчин зүйл амжилтад нелөөлдөг гэнэ.
1. Амьдралд байнга шахуу тохиолддог жижиг сажиг асуудалд тайван, хүлээцтэй хандаж сурах. Усны цорго эвдэрлээ гээд л хавь ойрын хүмүүсээ стресст оруулахгүй байх хэрэгтэй. Зохих газарт нь мэдэгдэхэд л асуудал шийдвэрлэгдэнэ.
2. Ноцтой алдаанаас ямагт сэрэмжил. Өчүүхэн бага суудалд ч буурьтай хандаж сур. Яаран дүгнэлт бүү хий. Аливааг олон талаас нь эргэцүүл, хүмүүстэй зөвлөлд.
З. Төлөвлөгөө, зорилтоо урьдчилан бүү ярь. Хар, цагаан хэл ам хүрэхээс болгоомжил. Хэт бүү догдол, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сур.
4. Тодорхой хэмжээнд нээлттэй бай. Хэт илэн далангүй, чалчаа зан амжилтыг үргээдгийг санаарай. Бусдын яриаг тэвчээртэй сонсож, өөрт хэрэгтэй мэдээллийг түргэн тусгаж сур.
5. Хүмүүстэй найрсаг харьцаж бай. Зожиг, бүдүүлэг, дээрэнгүй, муухан зан харьцаатай хүнээс амжилт "зугтаадаг".
6. Хүний мууд бүү дурла. Аль болох эерэг энергитэй зүйлд тэмүүлж, түүгээр хүрээлүүлэхийгхичээ.
7. Өгөөмөр, тусархаг байж сур. Танд хариу нь заавал ирнэ. Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгож чадваас амжилт, аз таныг орхихгүй гэдэгт итгээрэй.
0 comments:
Post a Comment