2008/12/14

Шийдэмгий байж хурдан сэтгэ

Өөрсдөө ажиллаж, мөнгө хийдэг саятнуудын нэг шинж чанар бол бий болсон нөхцөл байдлыг нягт нямбай хичээнгүйлэн шүүн тунгаагаад, маш хурдан шийдвэр гаргадаг явдал юм. Тэд хувийнхаа шийдвэрийг биелүүлэх, үйл ажиллагаагаа яаравчлан гүйцэтгэхийн тулд өөрөө өөрсдийгөө сахилгажуулдаг. Тэд шатраар бол маш хурдан нүүдэг. Тэр чинээгээрээ өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнг хурдан амсдаг. Хэрэв тэд алдаа гаргалаа гэдгээ мэдвэл, алдаагаа хурдан засч, өөр ямар нэгэн юм хийж эхэлдэг. Таны хувьд амжилтын үндэс нь хичээх. Амжилт олж байгаа бүхэн шийдэмгий байдаг.

Тэд бусад хүмүүсийг бодвол маш их ажиллахыг хичээцгээдэг. Магадлалын хуулиар бол амжилт олох төрөл бүрийн аргыг хэрэглэх болбоос та эцсийн дүндээ зохих хугацаанд хамгийн сайхан боломжтой арга барил эзэмшиҗ, таны амжилт олох боломж өснә.Урагшгүй хүмүүс шийдэмгий бус байдаг. Тэд хийх ёстой гэдгийг, эсвэл бүр эсрэгээр ямар нэгэн юмыг хийхээ болих ёстой гэдгийг мэддэг. Гэвч тэдэнд зоримог зан дутагддаг эсвэл хатуухан шийдвэр гаргах сэтгэлийн тэнхээ хүрдэггүй. Үүнээсээ болоод тэд амьдралынхаа турш зүг чиггүй явж, урсгалын дагуу аажимхан хөвдөг. Тэд хэзээ ч аз жаргал амсаж байгаагүй, амжилт олдоггүй.

Тэд хэзээ ч баян чинээлэг амьдрахгүй, тэд хэзээ ч санхүүгийн хараат бус болж чадахгүй. Энэхүү үлбэгэр зан чанар нь тэдний бололцоог нээхийн оронд, дандаа өчүүхэн багаар сэтгэх чадвар, заншилтай болгодог.Та ажил хэрэгтээ чиг баримжаатай, шийдэмгий байх чадварыг эзэмшиж эхэлсэн үеэсээ эхлээд өөрийнхөө амьдралд хуучнаасаа бүр илүү их эргэлт хийнэ. Энэ үедээ та бусад хүмүүстэй харьцуулбал нэг өдрийн дотор маш их ажил амжуулна. Та орчин тойрныхоо хүмүүсийг бодвол тэднээс илүү хурдан, эрч хүчтэйгээр урагш давшиж, дээшээ тэмүүлэх болно.

Тааламжтай сэрэл, баяр баясгалангаар өөрийгөө хэрхэн яаж дүүргэж байгаагаа мэдэрсэнийхээ ачаар, та үнэн хэрэгтээ энергийн маш их хүчтэй эх булгаар өөрийгөө цэнэглэх, өөдрөг сэтгэл, урам зоригтой болох эхлэлээ тавина. Энэ эерэг энерги нь таныг аль болох хурдан хугацаанд зорилгодоо хүрэх замыг тань нээж өгнө. Энэ нь таны зорилгоо биелүүлэх зам чинь болно.

Шууд гүйцэтгэх дасгал: Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дунд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна вэ? гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!

0 comments:

Blogger Templates by OurBlogTemplates.com 2007