Мөнгөө хэрхэн хадгалах тухай Герберт К. Кессоны 10 дүрэм
1. Мөнгийг үр дүнд нь огтхон ч эргэлзэхээргүй өөрийн хамгийн сайн мэддэг үйл хэрэгт "таваар үйлчилгээнд " оруул.
2. Хэрэв та мөнгөтэй бөгөөд ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахыг хүсвэл дараах зарчмуудыг хатуу мөрд: -Шал дэмий зүйлд мөнгө бүү үр. -Бусдад хэзээ ч бүү зээлдүүл. -Бусдын шахалтаар ямарваа нэг зүйлд хөрөнгө бүү оруул.
3. Хувийн өмчдөө зоригтой хөрөнгө оруул. Ямар нэг төлөвлөгөө, төслийг санхүүжүүлэх гэж бүү яар. Энэ тохиолдолд эхнийх нь бодитой оршиж байгаа бөгөөд харин 2 дахь нь шалгуураар танигдана.
4. Зөвхөн дахин худалдаалж болох зүйлд л мөнгө оруул. Ингэх нь таныг азгүйдлээс хамгаална.
5. Ашиг олж болох боломжийг бүү алд. Бизнест хамгийн гол нь үйл явц бус үр дүн байдаг. Мөнгөтэй болохыг хүсч л байгаа бол цаг бүү алд, түргэн хэрэгжүүл.
6. Үнэ буурах үед нь худалдаж аваад үнэ өсөх үед нь зарж борлуул.
7. Мөнгөө байнга эргэлтэнд оруул. Ашиг гэдэг өндөр үнээс бус хурдан хугацааны борлуулалтаас шалтгаалдаг.
8. Бизнест оруулж чадах хэмжээгээрээ зээл ав.
9. Бардамнах сайрхахын төлөө бус харин хөгжиж дэвжихийн төлөө зээл. Ямар ч үйл ажиллагааг эхлэхдээ зөвхөн түүндээ л анхаарлаа хандуул, харин дараа нь өөртөө.....
10. Мөнгө зээлдүүлэхийг хүссэн хэнд ч болов маш болгоомжтой ханд.
0 comments:
Post a Comment