2008/12/14

Таалагдсан дүрсээ сонгож өөрийгөө сонжоорой


Та ямар дүрсэнд дуртай вэ? Нэг мэдэхэд л бөөрөнхий дүрс зурчихсан, эсвэл тиймэрхүү дүрс танд арай аятайхан харагддаг ч байж мэднэ. Тэгвэл энэ бүхэн чинь цаанаа учиртай гэнэ шүү. Энэ зөвлөгөөг уншаарай.

Дөрвөлжин. Хөдөлмөрч, зүтгэлтэй, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Тэд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэмүүлдэг хүмүүс. Тэвчээртэй, эрэмбэ дараатай ажиллах чадвартай улс. Тэд амьдралаа төлөвлөгөө ёсоор төсөөлнө. Гэнэтийн явдлыг таашаахгүй, жигд хэмнэл алдагдахад дургүй.

Гурвалжин.
Удирдах чадварыг эзэмшсэн хүмүүс. Эрч хүчтэй, дайчин, цогтой. Тодорхой зорилго тавьж түүндээ хүрнэ. Нэр төрд дуртай, аливааг бодитой үнэлэн, удирдах чиглүүлэх дуртай.

Дугуй.
Нийт таван дүрсээс хамгийн тааламжтай нь энэ юм. Өндөр мэдрэмжтэй, бусад хүний бэрхшээл, гунигийг ойлгож хуваалцана. Бусдын баяр хөөр, зүдгүүр зовлонг өөрийн юм шиг хүлээж авдаг. Маргаан, зөрөлдөөн үүсэхэд түрүүлж буулт хийж чадна. Эсрэг үзэл бодлоос нийтлэг зүйл олохыг эрмэлзэнэ.

Тэгш өнцөгт.
Аж төрөх ёсоо голж, сэтгэл дундуур явна. Амьдрал байдлаа дээшлүүлэхийг ямагт эрмэлзэнэ. Тэд сэргэлэн цовоо, сониуч зантай, болж байгаа элдэв явдлыг шохоорхон сонирхдог зоригтой хүмүүс.

Тахир муруй дүрс.
Уран бүтээлийг билэгдэнэ. Өвөрмөц зүйл бүтээхийг эрмэлзэх нь бий. Амьдралын туршлагаар батлагдсан зүйлийг хүртэл эс зөвшөөрч, шинийг эрэлхийлдэг. Нийт таван дүрсээс хамгийн хөөрүү, романтик хүмүүс.

0 comments:

Blogger Templates by OurBlogTemplates.com 2007