Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний 6 дутагдал
1 : Хов жив ярих
Бусдыг үргэлж шүүмжлэх, муу хэлэх нь эрчүүдийн бухимдлыг төрүүлдэг. Түүний нүдэнд арчаагүй, тааламжтай бус харагдуулдаг юм шүү.
2 : Шунал
Зөвхөн түүний хэтэвчинд дурлаж хөөцөлдөх нь эрчүүдийн зэвүүцлийг төрүүлдэг. Иймд хайртай хүнийхээ дэргэд байнга мөнгөтэй холбоотой сэдвийг бүү хөндөөрэй.
3 : Үглэж, янших
Тэдний алдаа дутагдлыг байнга хэлж, заах, засаж залруулах, зэмлэж шүүмжлэхэд эрчүүд гоморхож дургүйцдэг. Хэрэв танд үнэхээр хийсэн бүхэн нь таалагдахгүй байгаа бол хамт байх албагүйг санаарай.
4 : Арчаагүй байдал
Өөрөө хийчих зүйлийг заавал эр хүнээр хийлгүүлэх гэж оролдох, хүчлэхийг эрчүүд тэвчдэггүй.
5 : Хэт хардах
Эр хүнийг тогтооё гэвэл түүнд эрх чөлөө өг. Ямагт хориг хязгаар тавих, үндэслэлгүйгээр хардахад хичнээн хайртай хүн ч залхаж, салахын түүс болно шүү. Та өөрийн болчимгүй үйлдэл, үг яриагаар түүнийг холдуулж, өөр хүүхнийг сонирхоход түлхэц өгч байгаагаа ойлгоорой.
6 : Tалархалгүй байдал
Хамт өнгөрүүлсэн сайхан мөчид эмэгтэй хүн ч гэсэн баярлаж талархсанаа илэрхийлдэг юм шүү. Боломжоороо танд бэлэг аваад очих, өчүүхэн ч гэсэн анхаарал, халамж тавихад нь “тийм л байх ёстой” гэсэн хямсгануур байдал бүү гаргаарай. Ийм дүр зураг эрчүүдийн дургүйг хүргэдэг юм байна.
0 comments:
Post a Comment