2008/12/14

Цаг хожиж сурах 10 арга

1. өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү мартаарай.

3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлсийнхээ ард тэмдэг тавь.

6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас гадны дуу чимээний саад болох эсвэл таны дэргэд анхаарлыг тань сатааруулдаг хэн нэгэн байдаг бол байрлалаа сольж суух хэрэгтэй.

7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.

8. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл.

9. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ долоо хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та долоо хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

10. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулах нь хэрэгтэй ч нэг зүйлд анхаарлаа сайтар хандуулж, түүнийгээ дуусга.

0 comments:

Blogger Templates by OurBlogTemplates.com 2007